ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн хүн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол илрээд байна. Халдвар авсан иргэдийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
Тэрбээр "Бид 4-р сарын 12-нд Оросоос оюутнуудыг хүлээн авсан. Нэг сургуулийн 24 оюутан ирсэн бөгөөд тухайн сургуульд нь халдвар гарсан байсан. Сүүлийн хүнд 3 дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрлээ. Хүн бүрийн халдвар авах хугацаа харилцан адилгүй. Нууц үе 21 хоног үргэлжлэх тул Оросоос ирсэн хүмүүс дунд 5-р сар хүртэл халдвар илэрч болзошгүй байна" гэв.