Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Гадаадад байгаа иргэдэд нэгдүгээр сарын 30-наас хойш Эрүүл мэндийн яамнаас 323002 утсыг 24 цагаар ажиллуулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Энэ хугацаанд дэлхийн 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа. Тодруулбал, Ирланд улсад 4, ОХУ-д 3, Шведэд 2, Швейцарт 2, БНСУ-д 2 монгол хүний лабораторийн шинжилгээ хариу ЭЕРЭГ гарсан. Өөрөөр хэлбэл, нийт 13 монгол хүн халдвар авч, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм
Тэд бүгд гэртээ тусгаарлагдаж байгаа бөгөөд яамны дээрх утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах, гэрээр хэрхэн эмчлэх тухай зөвлөгөө, мэдээлэл авч байна" гэв.
.