Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "ХӨСҮТ-ийн лабораторид хийсэн 83 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Үүнд 4 сарны 17-нд ХӨСҮТ-д ирсэн 2, Сэлэнгэд тусгаарлагдсан 1, ажиглах байранд байсан 67 хүний давтан шинжилгээ багтсан. 244 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Замын-Үүдэд ирсэн 58 хүний шинжилгээ маргааш гарна. Франц хүний таван сорьцын нэгт нь л коронавирус илэрч буй. Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна.
Вирус илрүүлэх шинжилгээг өдөр бүр хийдэг. Аль сорьцын шинжилгээ сөрөг гарч байгаагаас шалтгаалан эмчилгээ хийхдээ юунд анхаарах вэ гэдгээ шийддэг юм" гэлээ.