УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаан боллоо.
Энэ үеэр сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Шүүх хуралдаануудыг ТВ-ийн тусгай сувгаар гаргадаг болцгооё. Шүүхийн шийдвэрээс олон хүн, улс орны хөгжлийн олон чухал шийдвэр хамаарч байдаг. Тиймээс шүүхийн шийдвэр үнэн зөв байх нь их чухал.
Өнөөдөр үнэнч шударгаар ажилладаг хүн нь илүү байгаа ч захиалгаар, дарга нартаа, ашиг сонирхол нэг хүмүүстээ үйлчилдэг шүүгч нар бас бий. Хаалттай хаалганы цаана нууцаар, хуйвалдаж гаргасан шүүгчдийн шийдвэр асуудалт дагуулах эрсдэлтэй.
Тиймээс Монгол Улсад хувь хүнтэй болон төрийн нууцтай холбоотой асуудлаас бусад бүх шүүх хурал ил тод нээлттэй байх ёстой. Шүүх хуралдаануудыг ТВ-ийн тусгай сувгаар нэвтрүүлж олон нийтэд ил тод болгох шаардлагатай байна. Ил тод болчих юм бол шүүгчид алдаатай ноотой, булхайтай шийдвэр гаргах нь буурна" гэв.