Засгийн хуралдаанаар ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг 6 сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийх шийдвэрийг гаргалаа.
Мөн аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгоно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлөхөөр боллоо. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлөх аж. Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжүүлж эхэлнэ. НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Өртэй бол хүү, алданги тооцохгүй гэв.