Засгийн газрын захиалгат тусгай үүргийн онгоц өчигдөр Улаанбаатар хотод газарджээ. Тусгай үүргийн тус нислэгээр Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 50 орчим тонн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүд болон эм бэлдмэл авчирчээ.
Тодруулбал COVID-19 вирусийн шинжилгээний иж бүрдэл, лабораторийн урвалж, эрүүл мэндийн сорьц, амны хаалт, хамгаалалтын хэрэгслийг захиалгат нислэгээр тээвэрлэн авчирсан байна.