Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 373 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 194, ажиглалтад байгаа 164 хүн, тандалтын зорилгоор эмнэлгүүдээс 15 хүнээс шинжилгээ хийсэн.
Сэлбэ, Батсүмбэр, Баянхангай, Баянбайгаль зэрэг амралтын газруудад тусгаарласан 164 хүнээс хоёр удаа шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Эдгээр иргэдийн ажиглалтын хугацаа дууссан учраас гэрийн ажиглалтад шилжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮ-д 243 хүн тусгаарлалтад байна. Мөн замын үүдээр ирсэн 58 хүний нэг нь сэжигтэй хэмээн тусгаарласан.
Бид нэгдүгээр сарын 27-ноос хойш 1124 хүн шинжилгээ хийлээ" гэв.