Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ " Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Өмнө нь Алтай мужид коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Мөн Сингапурт өвчлөл хүчтэй тархаж эхэллээ.
Манай улсын хувьд 1,646 хүн тусгаарлалтад байна. Москва хотын захирагч коронавирусийн үед ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад таксигаар үнэгүй үйлчлэх шийдвэр гаргалаа" гэсэн мэдээлэл өгөв