ХНХЯ-ын сайд С.Чинзориг ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгох журмын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулжээ. Журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд батлах юм.
Гэхдээ журмыг энэ сарын 1-нээс эхлэн буюу ухрааж хэрэглэх юм. 200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшилд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарахгүй юм. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй учраас 200 мянган төгрөгийн урамшуулал авахгүй" гэсэн мэдээлэл өглөө.
Мөн 1.1 сая хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд 20 биш 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй гэж үзсэн байна.