Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавирусийн тархалт 10 хоногт хэдэн зуун мянгаараа илэрч байна. Урд нь дэлхий нийтийг хамарч байсан хэд хэдэн цар тахлыг бодвол тархалт маш хурдан явагдаж байна гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна. ОХУ дахь халдварын тархалтын дийлэнх нь Москва хот орчимд дэгдэж байна. Халдвар ийм эрчимтэй тархсан нь иргэд өөрийгөө тусгаарлаагүйгээс үүдсэн. Халдварын 30 нь шинж тэмдэггүй явагдаж байна.
Япон улсад 24 цагт 482, Хятад улсад зөөвөрлөгдсөн 36 тохиолдол бүртгэгджээ. Манай улсад 30 хүн батлагдсанаас 5 нь эдгэрч, эмнэлгээс тусгаарлалтад шилжсэн. Улсын хэмжээнд ажиглалтад 1630 хүн байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 утсаар өнгөрсөн хоногт 100 гаруй дуудлага ирсний 70 хувь нь өчигдөр Сонгдо эмнэлэгт хурдавчилсан тестээр эерэг гарсан хоёр иргэний талаар асуулт тавьсан.
Халдварт өвчин хоёроос гурав дахин их хурдацтай тархаж байна. Иймд онцын шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.