Улсын Онцгой комисс өчигдрийн /2020.04.14/ хуралдаанаар дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхэлж амны хаалт зүүгээгүй иргэдэд хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан билээ.
Тодруулбал, Олон нийтийн газар амны хаалтаа зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгоно.
Олон нийтийг амны хаалтаа зүүсэн эсэхэд хяналт тавьж, торгох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон. Үүн дээр нэмж нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн байцаагчийг сургалтад хамруулж, цагдаагийн үүргийг давхар биелүүлэх эрхийг олгосон билээ.