Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр Эрүүл мэндийн байгууллагуудад шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна.
Өчигдөр тус төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдийг гардуулсан юм.
Үүнд: нийслэлийн 9 дүүрэг, Өмнөговь аймгийн БОЭТ, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт, Төв аймгийн бүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын эмнэлгүүд багтаад байна.
Тус байгууллагын санхүүжилтээр нийт гурван нэр төрлийн /Суурин дижитал рентген аппарат, зөөврийн дижитал рентген аппарат, зөөврийн ЭХО аппарат/ 68 ширхэг 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгдэх аж.