Өнөөдөр коронавирусийн халдвар авсан 13 тохиодол бүртгэгдээд байгаа билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодрууллаа.
Тэрбээр “ХӨСҮТ-д өчигдөр сэжигтэй гэж тусгаарласан 20 хүнд шинжилгээ хийсэн. Тэндээс нэг тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 31 хүнийг илрүүлсэн. Энэ хүмүүс нь Москва - Улаан - Үүд, Эрхүү - Улаан - Үдээр дамжиж Монголд ирсэн хүмүүс байсан бөгөөд тэдний 13-аас нь халдвар илэрлээ.
Энэ 13 хүний ойрын хавьтал нь өөрсдөө. Биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа. Халдвар авсан 13 иргэн нь 19-23 насны оюутнууд байна. Дархан-Уул аймагт байгаа нэг тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг оюутан байсан. ОХУ-аас ирсэн эхний тохиолдолтой хамт нэг сургуульд сурдаг. Тэдний сурдаг сургуульд өмнө нь өвчлөл бүртгэгдсэн байсан” гэж хэлэв.