Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нэг өвчтөн эдгэрээд эмнэлгээс гарлаа. Иймд нийт 5 хүн эдгэрээд ХӨСҮТ-ээс гарсан сайхан мэдээ байна.
Харин 502 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнд COVID-19 илэрлээ. Нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэн бол бусад нь Улаанбаатар хотоос илэрлээ.
Эдгээр тохиолдлууд нь ОХУ-нд суралцаж байгаад хилээр орж ирсэн 19-23 насны оюутнууд юм.
Монгол улс халдварын өндөр эрсдэлтэй орон хэвээр байгаа. Энэ хүмүүсийг авчрах үед халдварын шинж илрээгүй, ирсний дараа шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр халдвар авсан нь батлагдлаа" гэж хэлэв.