Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Хятадын ЭМЯ-наас шинэ судалгааны дүнг танилцуулж, хүмүүсийг 2 метрийн зайнаас харьцахыг зөвлөж байсан бол 4 түүнээс дээш зайнаас харьцах зөвлөмж өгч эхэллээ.
Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой тоогоор хязгаарлан явуулах тухай асуудлыг ЭМЯ дэмжихгүй байгаа. Учир нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлавал нийтийн тээврийн хэрэгсэлд нягтрал үүсэх учир халдвар хамгааллын үүднээс дэмжих шийдвэр биш юм" гэж хэлэв.