Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний нэгээс COVID-19 илэрлээ. Монголд коронавирусийн халдварын 17 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарч хяналтад байна.
Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уулд ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 225 иргэн эмч нарын хяналтанд байна" гэв.