Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 213 ул оронд коронавирус бүртгэгдэж, 1.8 сая хүн коронавирусээр өвчлөөд байна.
Япон улсад 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ихэнх хүмүүс эмнэлэгт эмчлүүлэх гэж байгаа хүнийг дагаж ирсэн хүмүүс халдвар авсан байна.
Иймд шинжилгээ өгөх, эмнэлэгт үзүүлэхдээ 2,3-аараа дагаж ирэхгүй байхыг зөвлөж байна. ОХУ-д Ням гарагт 2,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас баржээ. Эрхүү, Улан-Үдэд бага насны хүүхэд коронавирусээр өвдөх нь их байна.
Байгууллага аж ахуй нэгжүүд ариун цэврийг сайн сахих шаардлагатай байна. Манай улсад 1678 хүн ажиглалтад байгаа юм" гэсэн мэдээллийг өглөө.