Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "ХӨСҮТ-д өчигдөр нийт 108 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энд Сөүл-Улаанбаатар чиглэлийнонгоцоор ирсэн 99 хүн хамрагдсан. Харин есөн иргэнд нь тандалтын зорилгоор хийсэн. Бүгдээс нь коронавирусний халдвар илрээгүй.
Харин Алтанбулаг боомтоор 282 иргэнийг ОХУ-аас авч ирлээ. Тэдний 169 нь Улаанбаатарт, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд хоёр иргэнийг тусгаарласан.
ХӨСҮТ-д халдвар авсан нь тогтоогдсон 12 иргэний биеийн байдал тогтвортой байна. Бидний хийж байгаа эмчилгээ зөв явж байна гэж тооцоолж байна" гэсэн мэдээлэл өглөө.