Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "БНСУ-д 32 шинэ тохиолдол илэрснээс 12 нь гадаадаас ирсэн. ОХУ-д 1667 хүн шинээр халдвар авч нийт 13584 хүн өвчилж, 106 хүн нас барсан байна.
ОХУ-ын өвчлөл 4-5 дугаар сард оргил үедээ хүрэх байх гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Манай улсад халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 4 нь эдгэж эмнэлгээс гарч хяналтад байна.
Өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүстэй нийлээд 1,697 хүн ажиглалтад байна.
Дэлхийд өвчилсөн хүмүүсийн 10 гаруй хувь нь эмнэлгийн ажилчид байна. Тиймээс иргэд эмнэлггийн байгууллагаар аль болох явахгүй байхыг анхааруулж байна" гэж хэлэв.