Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өчигдөр 121 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан байгаа. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.
2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна" гэж хэлэв.