Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийнм 24 цагийн дотор дэлхийн 212 улсад коронавирус бүртгэгдээд байна.
Халдварын эрчимтэй тархалт 4-5 дугаар сард үргэлжлэхээр байна гэж эрдэмтэд хэлж байна. Улсын III эмнэлэгт хийсэн судалгаагаар судасны бөглөрлийг оношлуулах нэг хүнийг дагаж 8-10 хүн ирж байна.
Эмнэлэгт олноор ирэх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Япон улсад халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа бөгөөд нэг өвчтэй хүнийг дагаж, гэр бүлийн дунджаар гурван хүн эмнэлэгт ирж, халдвар авч байна. Иймд аль болох эмнэлэгт ирэхгүй байхыг иргэддээ уриалсаар байна. Манай улсын хэмжээнд 1410 хүн ажиглалтад байна. Өчигдөр 167 хүн ажиглалтаас гарлаа" гэсэн мэдээлэл өглөө.