Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ " Дэлхийн 212 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж, 1.5 сая хүн халдвар авлаа. БНХАУ-д 61 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, шинээр бүртгэгджээ.
Монголд 16 хүн бүртгэгдсэнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байна. тусгаарлалтад байгаа иргэдэд эмч, эмнэлгийн ажилтан 310 хүн тусламж үзүүлж байна. 257 зорчигч СӨҮЛ-ийн онгоцоор ирсэн. ХӨМҮТ, Цэргийн эмнэлэг, Жаргалант сувилалд тусгаарласан" гэж хэлэв.