Өнөөдөр /2020.04.08/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Нэг сайн мэдээ байна. "Авиган" гээд коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМЯ Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн.
Японд үйлдвэрлэсэн энэ эмийг хурдан авсан. Ингэснээр коронавирусийн эсрэг дэлхий нийтэд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улс хэрэглэж байгаа гэдгийг хэлье" гэсэн мэдээллийг өглөө.