Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Давтан шинжилгээгээр дахин нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан 16 тохиолдол бүртгэгдээд байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 14 хүний давтан шинжилгээ мөн Истанбул-Улаанбаатар үүргийн онгоцоор ирсэн 192 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийж буй 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна" гэлээ.