Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Хоёр хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байгаа сайхан мэдээ байна. Таван төрлийн шинжилгээнд гурван өдөр дараалан коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Иймд ХӨСҮТ-ээс гаргаж байгаа юм.
Ерөнхий сайд хүлээн авч уулзаад надад үүрэг өгсөн. ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нэээгдлээ. Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Солонгос 5,000, Хятад 3,000 оношлуур хандивласан. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ хийж байгаа.
Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн Төв лабораторийн хэмжээний лаборатори ажиллаж эхэллээ. Ингэж хяналтыг илүү сайжруулж байна. Иргэд өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхийг хүсвэл шинжилгээ авах боломжтой.
Франц иргэний бие сайн байна. Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-д 100 сая төгрөгийн хандив өргөлөө. Энэ тусламжийг бид зөвлөлдөөд ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууддаа ижил тэгш хуваарилахаар шийдвэрлэлээ.
Дарханд тусгаарлагдсан 6, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9, Токио-УБ-ын онгоцоор ирсэн 182 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 183 хүн байна.