УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.