СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.06/ ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс даяр сэжигтэй тохиолдол илрээгүй.
Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
ХӨСҮТ-д 248 хүн тусгаарлагдсан. Бид өнөөдөр Токио-УБ-ын онгоцоор ирж, ажиглаглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна" гэв.