Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Токиогийн онгоцоор өчигдөр /2020.04.04/ ирсэн 275 иргэнийг бүгдийг тусгаарласан. Үүний 64 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. 184 хүн буудалд буусан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалтад байгаа.
Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 37 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Зоонозын өвчин судлалын төвөөс өчигдөр хоёр баг ажиллаж, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн ачаа тээвэрт халдваргүйжүүлэлт хийсэн" гэлээ.