Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 275 иргэнийг Цэргийн төв эмнэлэг , ХӨСҮТ, Жаргалант, “Токиа ин” буудлуудад хуваарилан байрлуулсан. Хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.
Мөн нийт 6,800 кг ачаа тээш ариутгаж, онгоцонд эцсийн ариутгалыг хийж аюулгүй болгосон бөгөөд өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна" гэлээ.
"COVID-19" халдварт өвчин дэлхийн 208 оронд бүртгэгдэж, Европ, Хойд Америк тив халдварт өвчний голомт болж байгааг байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Хамгийн их өвчлөлтэй орны тоонд АНУ, Итали, Испани, Герман, Франц орж байна. Сүүлийн 24 цагт АНУ-д халдвар 12 хувиар, Италид 4 хувиар, Испани, Герман, Франц улсад тус тус 8 хувиар нэмэгджээ.