Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Улсын хэмжээнд өнөө 2314 хүн ажиглалтад байна. 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж байна. Сөүлийн онгоцоор ирсэн зорчигчдоос ХӨСҮТ-д 37 иргэнийг тусгаарлалаа. Тус онгоцоор 261 иргэн ирсэн бөгөөд 0-2 насны 6, 3-18 насны 14, жирэмсэн 17 иргэн байна. Иргэдийн бие хэвийн тусгаарлах байранд хуваарилагдан тусгаарлагдаж байна.
ОХУ-ын эрдэмтэд COVID-19 халдвар 4-5 дугаар сард оргил үедээ хүрнэ гэж мэдээллээ. Хамар битүүрэх, бие арзайх, булчин өвдөх шинж тэмдэг түгээмэл, халуурах шинж 4-5 өвчтөн гарсан. Гадны орнуудад мэдээлж байгаа шиг амны амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах шинж тэмдэг манай өвчтөнүүдэд илрээгүй хэмээн эмчлэгч эмч Чинбаяр мэдээлсэн
Мөн 21 аймагт шинэ коронавирусийн хурдавчилсан оношлуур олгоно.