Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр/2020.03.31/ ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав, нийт 273 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг, нийт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарласан.
Өнөөдрийн байдлаар Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлахад бэлдэж, 74 хүнийг хүлээн авахад бэлэн болоод байна" гэв.