Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Сүүлийн 24 цагийн байдлаар 2310 иргэн тусгаарлагдсан байна. COVID-19 нь эдгэрсэн хоёр иргэн тусгаарлалтын байранд шилжин хянагдаж байгаа. Тусгаарлах байранд жирэмсэн эх 43, 5 хүртэлх насны 56 хүүхэд байгаа юм.
Коронавирусаас хамгаалах хувцсыг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө өгч байгаа.
Тусгаарлагдаж буй иргэдээс гомдол ирж байна. Өрөө жижигхэн байна, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Иргэд эмчээрээ хоолоо зөөлгөж, эмчийнхээ өөдөөс вареньтай талх шидсэн үйлдэл гарсан.
Мөн тусгаарлах байранд байгаа иргэд хоорондоо зодолдож байна. Иймд тусгаарлах байранд байгаа иргэд энэ авираа татаж ёс суртахуунтай байхыг хүсэж байна. Эрүүл мэндийн салбарынхан иргэдийнхээ төлөө чадах чинээгээрээ ажиллаж байна" гэж хэлэв.