Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор халдвар шинээр хоёр улсад бүртгэгдэж нийт 204 улсад халдвар гарлаа. АНУ, Итали, Франц улсад халдвар эрчимтэй тархаж байна.
COVID-19 халдварын тархалтын талаарх судалгаанууд олон улсад хийгдсээр байна. Халдвар дуслаар буюу халдвартай хүн ханиахад агаарт тархаж бусдад халдварлаж байгаа нь батлагдлаа. Мөн 0-18 насны хүүхдүүд хүндээр өвчлөхгүй, халдвар тараагч болж байна. Өтгөн мөрийн замаар халдвар тархах нь нэмэгдсээр байгаа. Тиймээс суултуурын тагийг таглаж усаа татах нь халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэйг зөвлөж байна. Сэтгэл зүйн хувьд иргэдийг тайван амар амгалан байхыг ДЭМБ-аас зөвлөж байна " гэлээ.