Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Коронавирусийн халдвар авсан эхний хоёр хүн бүрэн эдгэрсэн учраас эмнэлгээс гаргахаар болсон сайхан мэдээ байна. Таван зүйлийн шинжилгээ авахад сөрөг гарсан, мөн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй. Гэртээ өөрсдийгөө 14 хоног тусгаарлаж эмчийн хяналтад байх юм.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн коронавирусийн анхны тохиолдлын хавьтал болсон 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Мөн өчигдөр нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарлаа” гэлээ.