Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3883 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2483 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байна. Галт тэргэнд хоногт 11-19 эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.
Тусгаарлах байранд байгаа иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Халдварт өвчин учир эрт илрүүлж, тандах, тусгаарлах шаардлагатай. Цахим сүлжээгээр энэхүү өвчнийг эмчилж чадна хэмээн бидний ажилд саад болж байна" гэв.