Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ
Тэрбээр "Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцоос шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийж байна.
Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг үндсэндээ хянаад дуусах гэж байна. Тусгаарлалтын үед хяналт тандалтыг нарийн зохион байгуулалттайгаар хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 208 хүн байна. Гуравдугаар сарын 26-нд зургаан хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна. Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм" гэсэн мэдээллийг өглөө.