Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Одоогийн байдлаар 2216 иргэн тусгаарлалтад байна. Баян-Өлгий аймагт нэг жолоочийг тусгаарласан.
Төмөр замын галт тэрэгнүүдэд 11 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, иргэдийн халууныг үзэж, асуумж авч байна.
Өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгасан. Тусгаарлан ажиглах байранд байх хугацааг халдварын нууц үетэй холбогдуулан тогтоодог. Халдвар авсан хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байна.
Олон улсын судлаачдын хэлж буйгаар тусгаарлалтад байх хугацааг 21-28 хоног байх нь зүйтэй гэж үзэж байна" гэж хэлэв.