COVID-19 цаг агаарын ямар нөхцөлд тэсвэртэй вэ. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн манайд энэ вирусын халдвар дэгдэх эрсдэл бий юу. Энэ талаар Хятадын мэдээллийн сайтад нэгдүгээр сарын 27-ны өдөр нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Энэхүү нийтлэлд 2003 онд дэгдсэн SARS цаг агаарын ямар нөхцөлд илүү эрчимтэй тархаж байсныг судалжээ. SARS болон COVID-19 нь титэмт вирусын нэг бүлэгт хамаардаг бөгөөд генийн бүтцийн хувьд нэлээд төстэй (93 хувь) учир SARS-ийн тархалтыг сайтар судлах нь шинэ корона вирусыг таньж мэдэхэд тустай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
SARS тархалтын үед дэх цаг агаарын ерөнхий онцлог шинж
SARS өвөл болон хаврын цагт, ханиад томуу зэрэг амьсгалын замын өвчин ид дэгдэх улирал буюу нэгээс тавдугаар сард тархсан. Энэ хооронд хоёрдугаар сар болон гурваас дөрөвдүгээр сарын сүүл үед тархалтын хоёр оргил үе тохиосон байна. Статистик тоо баримтаас харахад SARS хамгийн амархан тархаж байсан цаг агаарын нөхцөл нь агаарын дундаж температур 16.9 хэм(10.7~23.1), харьцангуй чийгшил 52.2%(33.0~71.4),салхины дундаж хурд 2.8м/с(2.0~3.6)байжээ. Өөрөөр хэлбэл, агаарын температур, чийгшил бага, хур тунадас бага, үүл, салхины хурд их, агаарын даралт өндөр үед вирус илүү тархаж байсан гэнэ.
Мөн хуурай, дулаан орчинд амьдрах чадваргүй болдог байна. Үүнээс гадна SARS хамгийн ихээр дэгдэж байхад үүлний хэмжээ их, нарны гэрэл хамгийн бага тусаж байжээ. Өөрөөр хэлбэл, үүлэн бүрхүүл ихсэх тусам нянг устгах нөлөөтэй хэт ягаан туяа багасдаг байна. Үүнээс харвал Корона вирус үүсч, хөгжих хамгийн таатай үе нь ойрын хугацаанд тохиох аж.