Үндэсний аудитын газар /ҮАГ/-аас өнөөдөр /2020.03.25/ мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хугацаа өчигдөр дуусч, нийтдээ 27 нам сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд 15 нам, 4 эвслийн 19 мөрийн хөтөлбөр ирүүлжээ. Тодруулбал, Сахих тун үндсэн хуулийн эвсэл, Та бидний эвсэл, Шинэ эвсэл, Зөв хүн электронт гэх дөрвөн эвсэл байгуулагджээ.
Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис хэлэхдээ "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам. эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан байдаг. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхаар заасны Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, оролцох бөгөөд мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан" гэлээ.