Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал " Одоогийн байдлаар 2057 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байгаа. Сүүлийн 24 цагт Орхон аймагт 42, Дархан-Уул аймагт 4, Баян-Өлгий аймагт 2 иргэн ОХУ-аас ирж, тусгаарлагдсан.
Эмч, эмнэлгийн 297 ажилтан тусгаарлалтад байгаа иргэдтэй хамт тусгаарлагдан ажиллаж байна.
Эмчилгээ, оношилгоо, тандалт судалгаандаа олон улсад ашиглагдаж буй арга техникүүдийг ашиглаад явж байгаа. Ерөнхийдөө бол эхээс урагт дамжих, ураг амьгүй болох, зулбах, төрөлтийн гажиг үүсэх зэрэг нь нотлогдоогүй байна.
Иймд ДЭМБ-аас өгч буй зөвлөмж бол хэрвээ хөхүүл эмэгтэй халдвар авсан бол гараа сайн угааж, маскаа зүүгээд хүүхдээ хөхүүлж болно. Европын орнуудад орны ачаалал нэмэгдэж ор хүрэлцэхгүй байна. Монгол Улсын гадаадад суугаа иргэд тухайн орныхоо талаар мэдээлэл өгч, тухайн оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар чатботоор мэдээлэл хүргэж байна" гэв.