Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ.
АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан коронавирусний эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын тусламж үзүүлэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "ДЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар тархаад байна. Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа ч гэсэн Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байна.
АНУ-ын Засгийн газар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа. Монголд халдварын 10 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирлээ.
Эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд халдвар тархаагүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбар бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно" гэлээ.