Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаж дуусаад, гарсан шийдвэрээс танилцуулж байна.
УОК-ын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ "Хятадаас ажиллах хүч авах шийдвэрийг түр хугацаагаар хойшлууллаа. УОК-ын шийдвэрээр энэ ням гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг чартер нислэгээр авчирна гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байсан юм.
Мөн дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл улсын хэмжээнд 14 хоногийн турш гудамж, талбай, гадаад орчинд ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэр гаргалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх сарын 30-ныг хүртэл сунгалаа" гэв.