Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "БНСУ-аас ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин 90 хүн аймаг орон нутагт ажиглалтад орсон. Мөн өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Энэ бол сайн мэдээ. Бидний эмчилгээ зөв байна" гэв.