Өнөөдөр болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.
Энэ талаар Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн хэлэхдээ "Коронавирустэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэж байна гэсэн агуулга бүхий санал, хүсэлтийг 1000 орчим иргэн, аж ахуйн нэгжээс банкуудад өнгөрсөн хугацаанд ирүүлжээ.
Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна.
Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй" гэлээ.