Өчигдөр /2020.03.17/ Турк улсад covid-19 халдварын улмаас нас барсан анхны тохиолдол гарчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдээлэв. “Мягмар гарагт 89 настай өвчтөн нас барж, халдварын 51 шинэ тохиолдол бүртгэгдлээ” гэж тэрбээр хэлжээ. Туркт нийт 98 халдварын тохиолдлын бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэдэгдсэнээр өнөөдөрийн байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо 197 мянган давж, 7900 гаруй нас барсан бол 81 мянган хүн эдгэрсэн байна.