Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс 2277 иргэнийг тусгаарлан хянаснаас одоогийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд хянагдаж байна. Сэжигтэй 300 тохиолдолд шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар дөрвөн сэжигтэй тохиолдол хянагдаж байна. Батлагдсан таван тохиолдол байна. Өнөөдөр шөнө Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор урьдчилсан байдлаар 252 монгол иргэн ирнэ гэсэн мэдээлэл байна. Эдгээр иргэдийг тусгаарлах бэлтгэлийг хангаж байна. Сэжигтэй болон голомттой бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлана" гэв.