Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Гадаадаас ирсэн иргэний коронавирусийн шинжилгээний хариу
эерэг буюу халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш давтан хийсэн шинжлэгээний хариу нь гарна" гэлээ.