Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 165 оронд короавирус бүртгэгдсэн. Иран, Испни, БНСУ, Герман, АНУ, Африкт КОВИД-19 халдвар хурдацтай тархаж байна.
Монгол Улсад өчигдөр КОВИД-19 тав дахь халдвар бүртгэгдлээ. Тухайн иргэн гуравдугаар сарын 15-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэй байсан. Халдвар авсан эмэгтэйтэй ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.
Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд маань илт нимгэн хувцаслаж эхэлсэн байна. COVID-19 халдвар төдийгүй амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байхыг зөвлөж байна" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "2277 иргэнээс 1337 иргэн ажиглалтын байранд байна. 300 сэжигтэй тохиолдоос шинжилгээ авч, 5 тохиолдол батлагдлаа. Өнөө орой Истанбул-УБ-ын онгоцоор 252 иргэн ирэх мэдээлэл байна. Истанбулын онгоцоор нэг хүүхэд ирнэ. Халдвартын нарийн мэргэжлийн эмчийг хүнд хүүхдийг үзэж, хянуулах зорилгоор явуулсан. Тусгаарлах байранд байгаа иргэдийн бие хэвийн, халдварын шинж илрээгүй. ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна" гэлээ.