Өнгөрсөн арванхоёр, нэгдүгээр сард ханиад, томууны өвчлөл оргилдоо хүрч, хүн амын дунд амьсгалын замын H1N1, H3N2, B хүрээний вирус давамгайлж байв. Өнөө жилийн ханиадны онцлог нь дээрх вирусээр халдварласан л бол хүүхэд, том хүн гэж ялгахгүй, өвчин амархан хүндэрч, уушгины хатгалгаа болж байсан юм. Тиймдээ ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн. БНХАУ-д “Ковид-19”-ийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор манай улс өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосны нөлөөгөөр ханиад, томуу буурсан. Гэхдээ иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талын мэдлэг, мэдээлэлтэй болж, гараа тогтмол угаан, амны хаалт зүүж хэвшсэн нь өвчин буурахад хамгийн их нөлөөлснийг мэргэжлийнхэн хэлэв. Нэгдүгээр сарын 7-нд томуу, томуу төст өвчний тархалт 10 000 хүн тутамд 53 байсан бол хоёрдугаар сарын 4-нд оргилдоо хүрч, 104 болжээ. Үүнээс хойш өвчлөл эрчимтэй буурсаар, уг үзүүлэлт 15 болтлоо цөөрсөн байна. Энэ нь оргил үеийн тархалтаас 84 хувиар буурсан дүн юм.
Бэлтгэсэн: О.Ундрах