Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна.
Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн" гэлээ.